Тэрбээр “Таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Эцэг хүний хувьд ч, улсын Ерөнхий сайдын хувьд ч асар их сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал болсон. Тиймээс тэр эмэгтэй болон ар гэр, ард иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Энэ явдалд Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Ард иргэдэд ээлтэй, ард түмнийхээ үгийг сонсдог, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж бодож өнгөрсөн дөрөв, таван жилийн хугацаанд ард түмнийхээ өгсөн итгэл найдварыг эр хүний ёсоор хариулъя гэж хичээн зүтгэж ирсэн.
Монголчууд бид хүндхэн цаг үед ажиллаж, амьдарч байна. Энэ цар тахлыг амжилттай давж гарахын тулд Засгийн газар, УОК бүхий л боломжоо дайчилж ажилласан. Бидэнд амжилт бүтээл байгаа, алдаа оноо байгаа. Арван сарын хугацаанд цар тахлыг амжилттай барьж, хөл хориог тавьж, хил хязгаараа хааж, бүх нийтийн бэлэн байдлыг цаг тухайд нь авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсад коронавирусээр хүн нас бараагүй байна. Бидний хийж байгаа ажил хэзээ ч Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй ажил. Хийж үзээгүй ажлаа хийхэд алдаа, оноо гарсан. Гэхдээ бүх шатны байгууллага, төрийн алба, цагдаа, хууль хүчний салбарынхан, хайртай хүмүүсээ орхиж цар тахлын гал голомтод ажиллаж байсан тэр хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас зарим нэг хүмүүс хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйг хүнд байдалд оруулсан. Тийм учраас хариуцлагаа шат, шатандаа сайжруулж, алдаа гарвал үүрэг хариуцлагаа үүрч чаддаг төр засагтай байх ёстой.
Энэ удаад миний танхимын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн. Дайны галын шугаманд хамт тулалдаанд орж ялбал тэнд ялж, ялагдвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх байдаг. Тийм учраас энэ танхимыг байгуулахдаа элэг бүтэн энэ бүрэлдэхүүнээрээ цаашид ажиллана гэж төлөвлөж байсан. Харамсалтай нь тийм байж чадсангүй.
Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тийм учраас ард түмэн маань үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Энэ шаардлагыг хүлээж авч байна. Энэ хариуцлагыг Ерөнхий сайдын хувьд үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Тиймээс би Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
| У.ХҮРЭЛСҮХ: Ерөнхий сайдын албан тушаалаас ОГЦОРЧ байгаагаа АЛБАН ЁСООР мэдэгдэж байна |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |