Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Сонгууль маань шударга, сайхан болох байх. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад аудитад хянуулсан. Үүнд алдаа оноотой, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохооргүй зүйл аль аль намууд дээр гарсан байх. Энэ бүхнийг засаад эцсийн байдлаар СЕХ-д өгч байгаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, Нефтийн үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна. Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амлаж байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл. Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. Манай улсад ямар боломж байгааг гэдгийг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй. Сонгуулийн хугацаанд ард иргэд маань нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаарай. Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно. МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй. Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж байгаа. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засаж, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасны дагуу хандиваа цуглуулаад эргэж тайлагнана.
| Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |