Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр намын дарга Лу.Гантөмөр "Ардчилсан нам сонгуульд ороход бэлэн байгаа. Сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ бүртгэлийг дүрэм журмынхаа дагуу бүрэн хийсэн. Намаас нэр дэвших хүмүүсийг тодруулах ажлыг хийж нэр дэвшигчдийнхээ нэрийг зарласан. Энэ бол Ардчилсан намын сонгууль бол биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн сонгууль бол Монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Ардчилсан намын нийт гишүүд, зөвлөх, удирдлагууд орон даяар "Бүтэн Монгол, бүрэн ардчилал" гэдэг үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд хоёроос гурван удаа тойрсон. Тойрох явцдаа Монголын асуудал юундаа байгааг нарийн тооцоолж гаргасан. Энэ асуудлыг шийдэх парламентыг сонгох гэж байгаагаараа онцлог байна. Монголын хамгийн том асуудал бол авлига. Тиймээс авлигыг шийдэж чадах бүрэлдэхүүнийг сонгох зүйл бол Ардчилсан намын гишүүдийн санал байгаа юм. Хоёрдугаарт, Монголын хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Үнийн өсөлтийн дарамтыг арилгах, ажилгүйдлийг арилгах баг бүрэлдэхүүнийг сонгоорой" гэв.
| ЛУ.ГАНТӨМӨР: Ардчилал байх эсэхийг шийдэх сонгууль болох гэж байна |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |