Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намтай Ж.Батзандан нарын үүсгэн байгуулсан ШИНЭН хамтарч оролцохоор болсон гэдгээ мэдэгдлээ.
Мөн энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа "ШИНЭН-ын үүсгэн байгуулагчид Ардчилсан намтай нэгдэх болсон талаараа мэдэгдсэн. Энэ намуудтайгаа хамтарч Баялагтай эзэм монгол хөдөлгөөн, Монголын хувьцаа эзэмшигчдийн үндэсний ассоциацийн гишүүд хамтран Ардчилсан намын бүлэгт хуулийн төсөл өргөн барих хүсэлт өгч байгаа юм. Тодруулбал, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаа юм. Энэ хуулийн үзэл баримтлал дээр санаа сэтгэл нэгдэж байгаа учраас Бүлэг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан "Бид Ардчилсан намаа дэмжиж 2024 оны сонгуульд оролцох шийдвэр гаргасан. Өнөөдөр Монголд нэг намын дарангуйлал тогтсон байна.Хэвлэлийн, бизнесийн эрх чөлөө шоронд орсон байна. Тиймээс Ардчилсан намтай хамтарч сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Мөн сөрөг хүчинтэй бусад намуудыг ч нэгдэхийг уриалж байгаа юм" гэлээ.
| Ж.БАТЗАНДАН: Бид Ардчилсан намаа дэмжиж 2024 оны сонгуульд оролцох шийдвэр гаргасан |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |