УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Тэрбээр “Амгалан ДЦС-ыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Бүтэн сайн өдөр буюу нөгөөдөр 11:00 цагт газар дээр нь очиж ажиллана. Дөрөвдүгээр сарын 18-нд холбох тооцоололтой байгаа. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2023 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. Арваннэг, арванхоёр, нэгдүгээр сар, хоёрдугаар сард цахилгаан эрчим хүчний өсөлт жилд дунджаар 11.5-12 хувьтай байгаа. Иймээс 2023-2024 оны өвөл эдгээр сард эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтай давж туулсан. Энгийн иргэдэд хөнгөллөө гэж ярьдаг. Гэхдээ энгийн яривал тог таслаад энэ өвлийг давлаа. 2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэх болов уу. Эхнийх нь БНХАУ-аас 80 МВт/цагийн эрчим хүчийг Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хангамжийн шугамыг ашиглаад Сонгинын дэд станц хүртэл 80 МВт-ыг хэрэглэгчдэд импортлох, хоёрдугаарт Бөөрөлжүүтийн ЦС-ын 150 МВт-ын нэг блокийг аравдугаар сарын 1-нд ашиглалтад авахаар зорьж байна. Гуравдугаарт энэ оны тавдугаар сарын дундаар Дорнодын ЦС 50 МВт-аар өргөтгөж байгаа. Энэ гурван төсөл хэрэгжихээр нийтдээ 250 МВт-ын нэмэлт эх үүсвэртэй болно. 2024-2025 оны өвөл эрчим хүчний хэрэглээний нэмэлт 260 МВт-аас давахгүй бол өнгөрсөн өвөл шиг тодорхой хэмжээнд хязгаарлалтууд хийгдсэн байдалтай өнгөрөөх байх" гэв.
| Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Энэ өвлийг хоногт дунджаар 100-160 МВТ-ын алдагдалтай давсан |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |