УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан хуулийн хугацаанд хуралдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганы хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын отгон чуулганаа өндөрлүүлж байна.
УИХ-ын чуулган Үндсэн хуульд зааснаар ажлын 75 хоног хуралдахдаа 224 хууль, УИХ-ын 62 тогтоол баталлаа. Эдгээр баталсан хууль, тогтоол нь эрх зүйн шинэчлэл хийсэн. Энэ чуулганыг шинэчлэлийн чуулган байсан гэж хэлж болох нь. 2023 онд гурван сая 500 мянган хүнтэй болсон сайхан мэдээтэй байна. Тэгэхээр бид 3.5 сая хүнийг төлөөлж байна. Ард түмний төлөөлийн байгуулага УИХ. Тиймээс УИХ ард түмнийг засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчилалыг бэхжүүлэхэд чиглүүлэх, цахим парламент болоход чиглүүллээ. Их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үе байлаа. Нийгмийн бухимдалтай тулгарч, цэгцрэх цаг хугацааг туулж байна. Жам ёсны энэ үйл явц манай улсын урт хугацааны урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана болно гэдэгт итгэлтэй байна. Бидний хүсэл, зорилго төдий зүйл бодит үйл хэрэг болж байгаа юм. Экспорт анх удаа түүхэндээ 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Манай улсын вальютын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Улсын төсвийн орлого 35.6 буюу зургаан их наяд төгрөгөөр өсөж, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрлээ. Амжилт өсөлтийг тоон үзүүлэлтээр хүргэхгүй. Хүртээмжтэй эдийн засгийг ард түмэн хүсэж байна. Нийгэмд бухимдал их байна. Үүнд гурван шалтгаан нөлөөлж байна. Шударга бус байдал, эдийн засгийн хүртээмжгүй байдал нөлөөлж байгаа юм. Судалгаанд оролцсон 10 хүний найм нь ядууралд өртсөн гэжээ. Нэг үеэ бодвол инфляц хоёр оронтой тооноос буурч, 7,9 хувьд хүрсэн байна. Төв банк бодлогын хүүгээ бууруулахыг бид ярилцаж байгаа. Авлига албан тушаалын асуудал ил болж байгаа ч хариуцлага тооцохгүй байгааг ард түмэн шүүмжилж байгаа юм." гэлээ.
| Г.ЗАНДАНШАТАР: Намрын чуулганыг шинэчлэлийн чуулган байсан гэж хэлж болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |