Нүүрсний сонсголын хоёр дахь шат гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонсож байна.
Энэ үеэр ТУЗ-ын гишүүд утааг арилгасан хэмээн өөрсдөдөө шагнал бичсэн баримтуудыг танилцууллаа. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд шагнал урамшуулалд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Тавантолгой түлш компанийн ТУЗ-ын гишүүд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Хамгийн дээд тал нь нэг хүн 125 сая төгрөгөөр шагнуулжээ. Гэтэл тус компани нэг их наядын алдагдалтай, өртэй байх юм" гэлээ.
Танилцуулгаас харахад НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 64 сая төгрөгийн цалин, урамшуулал, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Л.Одхүү 124.5 сая төгрөгийн цалин урамшуулал, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 78.7 сая төгрөгийн урамшуулал гэх мэтчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулл авчээ.
| ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ТУЗ-ЫН ГИШҮҮД НИЙСЛЭЛИЙН УТААГ БУУРУУЛСАН ХЭМЭЭН 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ АВЧЭЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |