Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан 2019 оны тавдугаар сарын 3-нд авто замын ангилал шилжүүлэх тухай 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг улсын чанартай авто замын статустай болгож шийдвэрлэсэн. Улмаар хоёр сарын дараа буюу 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр дахин “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрх мэдлээ урвуулан ашиглаж Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг улсын чанартай авто замын статустай болгосон. Хуульд зааснаар хатуу хучилттай авто зам улсын чанартай авто зам ангилалд хамааруулах ёстой байтал Б.Энх-Амгалан шороон замыг улсын чанартай авто зам ангилалд оруулж хууль зөрчсөн. Улмаар улсын чанартай авто зам ангилалд оруулсан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргасан байгаа юм.
Б.Энх-Амгалан ингэж хууль зөрчин байж Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг улсын чанартай авто зам болгох болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх хоёр тушаал гаргасны учир нь, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сум буюу Чойрт нүүрс угаах үйлдвэр барьсан. Харин угаах нүүрсээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас худалдаж авдаг. “Эрдэнэс тавантолгой” ХК-аас “Страто” ХХК-ийн үйлдвэр хүртэл нүүрс тээврийн ажлыг З.Энхболдын хамаарал бүхий “Их дэлгэмэл ингүүн” ХХК хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаа ашиглаж З.Энхболдыг хамаарал бүхий “Страто” ХХК, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-уудад “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөх замыг нь бэлдэж өгсөн байгаа юм.
Цаашилбал, Б.Энх-Амгалан ХОМ-тээ “Мандал хүдэр”, “Говь-алтайн мааньт” ХХК-д хувь эзэмшдэг гэж дурдсан. Тэгвэл “Мандал хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах Мааньт гэх нүүрсний уурхай, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах Хөв булагийн нүүрсний уурхайг тус тус эзэмшдэг.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ “БЭЛЭГЛЭСЭН” ҮҮ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |