Тэрбээр “Амиа алдсан цэргийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Засгийн газрын хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотой Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонссон. Улмаар Ерөнхий сайдын даалгавраар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллуулахаар боллоо. Зэвсэгт хүчний бүх салбарт удаа дараа гарч байгаа энэ асуудлыг нийтлэг байдлаар авч үзнэ.
Хүний амь хохирсон нь гэмт хэргийн шинжтэй байна уу гэдэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шалгаж байгаа. Энэ тусдаа хуулиар зохицуулагддаг. Энэ үйл ажиллагаанд Засгийн газар болон ХЗДХ-ийн сайд хөндлөнгөөс оролцож болохгүй. Монгол Улсад санаатай хүн амины гэмт хэрэг ахуйн нөхцөлд, гэр бүлийн хүрээнд их үйлдэгддэг учраас үүнд заавал ар гэрийн зөвшөөрөл шаарддаггүй онцлогтой. Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад урьдчилсан байдлаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. Хэн нэгэн дүгнэж ярих нь хуулиар хориотой” гэлээ.
| Б.ЭНХБАЯР: Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллуулахаар боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |