Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хүн чанар, ёс зүй сайтай хэмээн магтсан билээ. Тэрбээр “Б.Бат-Эрдэнэ аварга маань Монгол наадмын зүлэг ногоон дэвжээнээ хамгийн жудаг сайтай бөх байсан. УИХ-ын гишүүн болсон ч хүн чанар хүний мөсөөрөө манлайлж байна. Б.Бат-Эрдэнэ аварга шиг таван гишүүнтэй болчихвол манай парламентын өнгө сайхан болно” хэмээж байв. Тиймдээ ч олон түмнээ Дархан аварга хэмээн хүндлэгдсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог даргалдаг байж болох юм.
Гэтэл Ёс зүйн хорооны дарга өөрөө ёс зүйн зөрчил гаргасан уу эсвэл ажлаа хэтэрхий сайн хийсэн үү гэх асуудал Төрийн ордонд үүсээд байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Өлзий-Орших УИХ-ын нэр бүхий гишүүдийг уучлал гуйхыг шаардаж, ёс зүйн хариуцлага тооцуулж өгөхийг хүссэн бичгийг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд ирүүлсэн байна. Тус бичигт “УИХ-ын зарим гишүүд олон нийтийн сүлжээгээр УБТЗ-ын 16 мянган ажилчдын нэр хүндэд халдаж, хөдөлмөр бүтээлийг нь үгүйсгэж гутаан доромжилсон тул олон нийтийн сүлжээгээр УБТЗ-ын ажилчдаас уучлал гуйхыг шаардаж байна” гэжээ.
Харин байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариу илгээхдээ “УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нартай биечлэн уулзаж, гишүүдэд ёс зүйн асуудлаар сануулга өгсөн, нам, засгийн бодлогын эсрэг хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцуулахаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд шилжүүлсэн” гэжээ.
Гэтэл Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Ёс зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй огт уулзаагүй, сануулга авсан зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын гишүүдтэй уулзаа ч үгүй, өөрийгөө “ЁС ЗҮЙ” гэж итгэн, УИХ-ын албан бланкыг ашиглан шүүхээр ял шийтгүүлсэн авлигач этгээдээс уучлал гуйсан Б.Бат-Эрдэнэ гишүүнээс даруй тайлбар авч, нэр бүхий хуулийн дарга нарын ах, дүү нарын мафи бүрдүүлсэн Төмөр замын мафид хариуг нь өгнө. Авлигачийн өмнө бөхийдөг ёс зүй гэж хаа ч байхгүй” хэмээн цахим хуудаснаа бичсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Надтай бас хэн ч уулзаагүй. Ёс зүйгүй үйлдэл гаргаагүй тул хууль биелүүлж ажиллах шаардлага тавих бүрэн эрхээ эдэлсний төлөө авлигачаас уучлал эрэх өчүүхэн төдий ч үндэслэл байхгүй. Харин хууль биелүүлж ажиллахыг төмөр замын салбарын удирдларгаас хатуу шаардсаар байх болно” гэжээ.

УБТЗ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн албан бичиг


| УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын ХЭН НЬ ЁС ЗҮЙГҮЙ үйлдэл гаргасан бэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |