Энэ жилийн чуулга уулзалтаар “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд дурдаад, Монгол Улс НҮБ-ын өмнө Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өндөр зорилт тавин ажиллаж байгааг онцлов. Тогтвортой хөгжлийн эрэлхийлж байгаа улс орон бүр жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд заавал ахиц дэвшил гаргах ёстой, учир нь орчин цагт хөгжил дэвшлийг хүний хөгжлөөр буюу ард иргэд нь хэр эрүүл, боловсролтой, хүүхэд, залуус нь хэр ёс зүй, төлөвшилтэй, өрсөлдөх чадвартай байна гэдгээр хэмждэг болсон тул эмэгтэйчүүдийн, ээжүүдийн оролцоо туйлын чухал хэмээн тэрбээр тэмдэглээд чуулга уулзалтад оролцож өндөр, дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг дурдлаа.
Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Гы Мун, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын зэрэг нийт 10 орны 52 нэр хүндтэй төлөөлөгч хүрэлцэн ирэх ажээ.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа "Өнгөрсөн онд БНСУ-д уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчны тогтвортой байдлын сэдвээр болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хамт үндсэн илтгэгчээр оролцохдоо ирэх жилийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргасан тухай танилцуулж, КОВИД-19 цар тахлын дараа дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг хэрэг зөрчил, хүчирхийлэл нэмэгдэж, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад тулгамдсан асуудал болж байгаа тул Улаанбаатарын чуулга уулзалт Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ихээхэн чухал" гэлээ.
Чуулга уулзалтад бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг Монгол Улсын эрдэмтэн судлаач нар, оюутнуудтай хамтран хэлэлцэж байгаагаараа онцлог болохыг тэрбээр чухалчлаад, эдүгээ хөгжлийн бүхий л асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаатайгаар авч үздэг болсон хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан цар тахал болон геополиткийн хүндрэлтэй асуудлуудаас болоод хэрэгжилт нэлээд удааширч, хойшилж байгаа нь Монгол Улсын хувьд ч анхаарал хандуулах шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна гэсэн юм.
| “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |