Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбум төгрөг гаргуулж 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг шинэчлэх ажлыг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилж УИХ-ын тогтоол батлуулахаар оруулж ирсэн нь маргаан дагуулсан юм. Энэ талаар УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ “мөнгө байхгүй гэж уйлж уйлчихаад дараагийн тогтоол дээр “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө авч, жорлон янзална гээд оруулаад ирлээ. Улсын төсөв нэг л байдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө гаргаж болно. Орлого, зарлагаас улсад төлдөг татвараа төлөөд, тэр 100 тэрбум төгрөг чинь улсын төсөвт орж байгаад түүнээсээ хуваах ёстой. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж шалтаглаж байгаад компаниас 100 тэрбум төгрөг гаргуулах гэж байна” хэмээн бухимдсан.

Харин УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ “Эрдэнэт” үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр жорлон барих асуудал бол агаарт хий дэмий замхарч дуусна. Таван жилийн өмнө “Дэлхийн зөн”-д санал тавиад “Мобиком”, “Ховддоо сайхан амьдарцгаая” сан хамтраад Ховдын сумдуудад боловсон жорлон байгуулсан. Өнөөдөр бүгд ажиллахгүй байгаа. Яагаад гэхээр сум нь дэд бүтцэд холбогдоогүй учраас ажил хэрэг болохгүй юм байна лээ. Зовлон үзсэн хүн ярьж байна. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо Эрдэнэттэй шууд гэрээ байгуулах юм байна. Нэг ёсондоо та нар байгууллагадаа хөрөнгө оруулалт татаж байгаа юм байна. Дэлхий дээр зэсийн үнэ өндөр байгаа болохоор “Эрдэнэт” үйлдвэр өндөр ашигтай ажиллаж байна. Түүнээс биш удирдлагын менежмент сайн учраас ашигтай ажиллаад байгаа юм биш. Энэ үед нь улстөрчид очоод Х.Бадамсүрэнг янз бүрийн юм худалдаж авснаар нь айлгаж дарамтлаад 100 тэрбум төгрөгийн эрхийг авсан байна гэж харагдаад байна. Дэд бүтэц нь шийдэгдээгүй сургуулийн барилга дээр жорлон хийчихээр энэ чинь явахгүй шүү дээ. Тиймээс энэ мөнгөөр коронавирусын вакцин худалдан авах ёстой. Сумын дэд бүтцийг шийдэж байж жорлонгийн ажил чинь явна. 100 тэрбум төгрөгөөр 20, 30 сургуулийн жорлон янзлаад дуусна шүү дээ” хэмээн шүүмжилсэн юм.
| "Эрдэнэт” үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр ЖОРЛОН барих асуудалд ХЭН ЮУ ХЭЛЭВ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |