Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2019 оны есдүгээр сарын 4-д хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг "Монголросцветмет" ТӨҮГ-аас төлсөн баримт ил болсон. Тэрбээр энэ тухайгаа “2000 оноос хэрэгжиж эхэлсэн компанийн гүйцэтгэх удирдлага нь менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт байдаг. Заалтын дагуу компани ашиггүй ажиллавал урамшуулал хөнгөлөлтийг олгодоггүй. Тиймээс 2012-2015 оны хооронд компани ашиггүй ажиллаж, сургалтын төлбөрийн урамшууллыг олгож байгаагүй. Би 2018 онд энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ хугацаанд компани өндөр ашигтай ажилласан” гэж тайлбарласан.
Тэгвэл өнөөдөр “Монголросцветмет” ТӨҮГ –аас тайлбар хийлээ. Тодруулбал, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирал Б.Мөнхбат “Юун түрүүнд манай байгууллага бол ашгийн төлөө байгууллага гэдгийг ойлгох нь зүйтэй. УУХҮ-ийн сайд Г. Ёндон манай компанийн орлогч захирал байхдаа урамшуулал авах эрхтэй байсан нь үнэн. Манай “Монголросцветмет” ТӨҮГ-ийн нийт 180 хүн энэ төрлийн урамшуулал авах эрхтэй байдаг. Зөвхөн захирлууд биш ажилчид нь ч байгаа. Нарийн мэргэжилтнүүд, чадварлаг ажилчдаа урамшуулах нэг хэлбэр бол энэ. Энэ урамшууллыг ашиглахгүй ч байж болно. Г.Ёндон сайдын хувьд хоёр хүүхэд нь гадаадад сурдаг учраас мөнгөний зайлшгүй хэрэгцээтэй болоод л энэ урамшууллыг ашигласан байх. Гэхдээ Г.Ёндон сайд улс төрийн үгийн баялаггүй, төлөв даруу учир өөрийгөө буруу илэрхийлсэн байх" гэлээ. Түүнчлэн "Манай компани өнөөдрийн байдлаар 67,4 тэрбум төгрөгийн өртэй байгаа” гэсэн юм.
| “Монголросцветмет” ТӨҮГ: Г.Ёндон сайд үгийн баялаг муутай хүн учраас өөрийгөө буруу ойлгуулсан байх |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |