Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН ялалт байгуулж, өчигдөр хотын дарга болон НИТХ-ын даргаа сонголоо. Ингэснээр МАН ирэх дөрвөн жил нийслэлийг удирдаж, ажиллахаар болж байна. Эрх баригч намын ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотод хэрэгжүүлэх онцлох ажлаас танилцуулж байна.
Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гэж Ардын намынхан дүгнэж байгаа. Цаашид утааг 70-80 хувь бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн гэр хорооллын хөрсний бохирдлыг био жорлон нэвтрүүлэх замаар бууруулах, гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна гэж үзжээ. Мөн олон жил ярьж байгаа хогийн менежментийг шинэ түвшинд гаргаж, хог боловсруулах үйлдвэр байгуулна гэдгээ амласан байна.
Нийслэлчүүдийн хувьд “Толгойны өвчин” болоод байгаа түгжрэлийн асуудлыг Ардын намынхан шийдэж чадна гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, түгжрэлийг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ гэжээ. Мөн шаардлагатай байршилд давхар зам барих, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлэх, дугуйн зам болон дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Түгжрэлийг бууруулах чухал төлөвлөгөөний нэг нь нийтийн тээврийн тусгай замын автобус төсөл хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна гэдгийг Ардын намынхан хэлж байсан.
Шинээр орж ирсэн нэг ажил нь Улаанбаатар хотод эко, цахилгаан автомашиныг хамтран эзэмших, түрээслэх шинэ хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгажээ. Ирэх жилүүдэд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлэх юм байна.
Түүнчлэн хотын хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, үүрэн телефоны мэдээлэл дамжуулах 5G-LTE үйлчилгээний технологийг нэвтрүүлэх, гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандартыг нэвтрүүлж, хотын соёлыг төлөвшүүлэн “Улаанбаатарын гудамж” аян зохион байгуулах юм байна. Инженерийн шийдэл бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 100 мянган өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна.
Дээрх амлалтуудыг эрх баригчид биелүүлж чадвал нийслэлчүүд ээлтэй, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн хоттой болох юм. Мөн дагуул хотуудаа хөгжүүлсэн, Улаанбаатар хотын тойрог замуудыг байгуулж, Их тойруу, Сэлбийн хурдны болон захын дэд төвүүдийг холбосон тойрог замууд барих юм. Ингэснээр нийслэлчүүд бид ирэх дөрвөн жил МАН-ынхны хэлснээр “Хөгжлийн алтан тойрог”-оор давхих нь ээ.
| МАН нийслэлчүүдэд “Хөгжлийн алтан тойрог” амлажээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |