АНУ-ын Флорида мужид өнгөрсөн ням гарагт 69 дэх удаагийн “Ертөнц мисс” тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй Андрей Меза тодорлоо. Тэрбээр 73 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн, тайзан дээр ялагчаар нэрийг нь дуудахад нулимс унагасан байна. Түүний тухай баримтыг хүргэж байна.
Тэрбээр 1983 оны наймдугаар сарын 13-ны өдөр Чиуауа хотод гурван хүүхэдтэй айлын том охин болж мэндэлжээ.

Андрей Меза нь Мексик хотын эмэгтэйчүүдийн институттэй хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нэгэн. Тус байгууллага нь эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, эрх, ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага аж.

Тэрбээр “Ертөнцийн мисс” тэмцээний тайзан дээр “Бид хөгжиж буй нийгэмд амьдарч буй бөгөөд нийгэм хөгжихийн хэрээр би хэвшмэл ойлголттой болсон. Өнөө үед гоо үзэсгэлэн гэдэг бидний харагдах байдал биш юм. Гоо үзэсгэлэн гэдэг зөвхөн сүнсэнд биш бидний зүрхэнд, сэтгэлд буй зүйлээс гэрэлтэн гардаг. Хэнд ч өөрийгөө үнэ цэнгүй гэж бүү хэлүүл” хэмээн хэлжээ.

Андрей Меза нь 2017 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд “Эрчүүд давамгайлсан чиглэлээр төгссөн гэдгээрээ бахархдаг” хэмээн хэлж байжээ. Мөн тэрбээр нүүр будагч, модель, аялал жуулчлалын брэндийн нүүр царай гэдгээрээ алдартай.
Тэрбээр 2017 онд зохион байгуулагдсан “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, дэд байрт шалгарсан бөгөөд “Америк тивийн дэлхийн мисс” шагналыг хүртэж байжээ.

| “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч Мексикийн гоо бүсгүй Андрей Мезагийн тухай ТАВАН баримт |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |