ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-ны өдрийг Нацист Германыг ялж, Европт дэлхийн хоёрдугаар дайн дууссан ойн өдрийг ялалтын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнуудын удирдагчдад ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
“ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аугаа эх орны дайнд Зөвлөлт Холбоот Улс ялалт байгуулсны 76 жилийн ойн мэндчилгээг Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Молдав, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Абхаз, Өмнөд Оссетын төрийн тэргүүн, ард иргэдэд, мөн Гүрж, Украин улсуудын ард иргэдэд илгээлээ.
Хүнд хэцүү дайны он жилүүдийн тухай дурсамжийг марталгүй хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэх нь өнөөдрийн бидний ёс суртахууны үүрэг хариуцлага юм. Аугаа эх орны дайны үр дүнг өөрчлөн бичих, Нацистууд болон тэдний хань хамсаатнуудын үйлдсэн харгислалыг зөвтгөх зэргээр түүхийг гуйвуулах гэсэн аливаа оролдлогын эсрэг бид хамтдаа хатуу тэмцэх ёстой. Дайнаар шалгагдсан ард иргэдийн уламжлалт, ах дүүгийн харилцаа хөрш улс орнуудын хамтын ажиллагааны үндэс суурь болдог” хэмээн Путин тус мэндчилгээндээ мэдэгджээ.
| Владимир Путин ЗХУ-ын харьяа орны удирдагчид болон иргэдэд ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |