Казахстан Улсын Авлигатай тэмцэх газраас тус улсын таван дэд сайдад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлжээ. Тус улсын Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Алик Шпекбаев “2020 онд албан тушаалын бүх төрлийн ангилал зэрэглэлд хамаарах 210 удирдах албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогдсон. Мужийн нэг дарга, дөрвөн орлогч дарга, хоёр хорооны дарга, нэг элчин сайд, таван шүүгч зэрэг 722 албан тушаалтанд ял ногдуулсан байна” гэжээ.
Одоогийн байдлаар хорооны таван дарга, тэдгээрийн орлогчид болон томоохон компанийн удирдах таван албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тус улсын Карагандын Казыбекби дүүргийн шүүхээс нэгдүгээр сарын 26-ны өдөр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан Эрчим хүчний дэд сайд асан Анатолий Шкарупаг цагаатгасан талаар мөн мэдээлжээ.
Казахстан Улсад 2020 оны эхээс авлигын хэргийн тоо 76 хувиар нэмэгдсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж байв. Уг мэдээлэлд 2015-2019 онд авлигын хэргийн тоо дөрөв дахин буурсан талаар дурдсан бөгөөд энэ нь авлигын хэргийн асуудалд шинэ хандлагыг хэрэгжүүлсэнтэй холбоотой байсан гэнэ.
| Казахстанд авлигын хэргээр 722 албан тушаалтанд ял оноожээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |