Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Уг ярианд Жо Байден АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон тухай болон Навальныйгийн хэрэгт санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Өмнө нь АНУ-ын сонгуульд ОХУ-ын тал хөндлөнгөөс оролцсон гэх асуудал хоёр улсын хооронд гарч байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж байжээ. Мөн тэд сөрөг хүчний удирдагч Навальныйн эсэргүүцлийн жагсаалын талаар болон хоёр улсын цөмийн зэвсгийн гэрээг сунгах талаар ярилцсан гэнэ.
Дональд Трамп Ерөнхийлөгч байх хугацаандаа Владимир Путинтэй дэндүү зөөлөн харьцдаг хэмээн шүүмжлүүлж байсан билээ. Харин Жо Байден “ОХУ-ын манайд болон манай холбоотон улсуудад хор хөнөөл учруулж буй үйлдэлтэй тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн гэв.
Харин Кремлийн ордон ялгаатай мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, “Ерөнхийлөгч Владимир Путин Жо Байденд Ерөнхийлөгч болсонд баяр хүргэж, хоёр тал харилцаагаа урагшлуулахаар болсон” хэмээн мэдээлжээ. Сонирхолтой нь Кремлийн ордны мэдэгдэлд Навальный болон ОХУ-д өрнөсөн жагсаалын талаар дурдаагүй байна.
| Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путинтэй утсаар ярьжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |