Нидерландад коронавирусийн шинэ журмыг эсэргүүцэн гурван шөнө дараалан жагссан эсэргүүцлийн жагсаал одоо ч үргэлжилсээр байна. Гэсэн хэдий ч Засгийн газар “Хөл хориог цуцлахгүй” хэмээн мэдэгдлээ.
Роттердам болон бусад хотод дэлгүүр тонож дээрэмдсэн олон хэрэг гарсан бөгөөд хэрэгт холбогдсон 180 гаруй хүнийг баривчлаад байна. Жагсаалыг хүндрүүлж буйд эрх баригчид ууртай байгаа төдийгүй Сангийн сайд “Үүнийг нийгмийн хог шаарууд хийж байна” хэмээжээ. Харин Цагдаагийн газрын дарга “Үймээн самуун тарих нь хүний эрхтэй ямар ч холбоогүй” гэв.
Роттердамын хотын дарга Ахмед Абуталеб дэлгүүр сүйтгэсэн “ичгүүргүй” хулгайчдад хандан “Хотыг сүйтгэхэд тусалсандаа баяртай байна уу?” хэмээжээ.
Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор өнгөрсөн бямба гарагт 21:00-04:30 цагийн хооронд хөл хорио тогтоох шийдвэрийг олон нийт эсэргүүцэн ийн жагсаж байна. Харин уг шийдвэрийг зөрчсөн хүнд 95 еврогийн торгууль ногдуулах аж. Энэ талаар Хууль зүйн сайд “Цөөн хэдэн “тэнэг” хүмүүст зориулж хуулийн заалтыг өөрчлөхгүй. Хохирол учруулсан хүмүүсийг олж төлбөр төлүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.

| Нидерландад өрнөсөн жагсаалын дараа ч хөл хориог хэвээр үлдээнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |