Гүрж улсад өнгөрсөн бямба гарагт болсон парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг эсэргүүцэн тус улсын олон арван мянган иргэн жагсаж, сонгуулийн дүнг Оросын тусламжтайгаар луйвардсан хэмээн мэдэгджээ. Тухайлбал, тус улсын сонгуулийн хорооноос зарласан дүнгээр эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 54 орчим хувийн санал авсан бол барууныг дэмжигч сөрөг хүчний дөрвөн эвсэл 38 орчим хувийн санал авсан байна.
Гүржийн нийслэл Тбилиси хот дахь парламентын ордны гадна олон арван мянган жагсагч Гүрж болон Европын холбооны далбааг намируулж байлаа. Барууныг дэмжигч Ерөнхийлөгч Саломе Зурабишвилиг жагсаалын үеэр үг хэлэхийн өмнө жагсагчид Гүржийн төрийн дууллыг дуулсан байна.
“Та бүхний саналыг хулгайлж луйвардсан, гэхдээ бидний ирээдүйг хулгайлахыг бид хэнбугайд ч зөвшөөрөхгүй. Бидний байх ёстой Европыг чиглэсэн замд эцсээ хүртэл та бүгдтэй хамт байхаа тангараглая” гэж С.Зурабишвили мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, сонгуулийг Оростой холбоотой нарийн боловсронгуй аргыг ашиглан луйварджээ.
АНУ, Герман, Франц Улс, Европын холбоо мөн бямба гарагт болсон санал хураалтын үеэр гарсан “зөрчил”-ийг зэмлэн буруушаасан байна. Харин Москвагийн зүгээс сонгуулийг луйвардсан, хөндлөнгөөс оролцсон гэх мэдэгдлийг няцаажээ.
| Гүржчүүд парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |