Энэ долоо хоногт эх орондоо ирсэн ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Навальныйг баривчлан,шоронд хийснийг олон мянган хүн эсэргүүцэн жагсаж байна.
Москва хотын тэмцэгчдийг цагдаа нар хяналтдаа аваад буй ч Оросын зүүн хязгаарт мянга мянган хүн эсэргүүцэн босож байна.
Навальный нэгдүгээр сарын 17-нд Берлинээс эх орондоо буцаж ирсэн бөгөөд түүнийг буухад шууд баривчилсан билээ. Түүнийг баривчилсанд бухимдсан тэмцэгчид "Путин бол хулгайч, хүнлэг бус" хэмээн лоозон барьж эсэргүүцэж байна. ОХУ-ын дотоод хэргийн сайд "Москва хотод 4000 гаруй хүн жагссан" гэж мэдэгдсэн боловч өөр эх сурвалжууд 10 мянгаас дээш хүн жагсаж байна хэмээн мэдээлжээ.
Мөн "100 гаруй хүн аль хэдийн сэжигтнээр баривчлагдсан" хэмээн мэдээлсэн ч гуч гаруй хотод 300 гаруй хүнийг баривчлаад байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Анхны жагсаал бямба гарагт өрнөсөн бөгөөд Сибирийн Якутскын -50 хэмд ч хүмүүс тэмцлээ илэрхийлжээ. ОХУ албаныхан уг тэмцэлд оролцсон хүний тоог дарж байгаа бөгөөд Навальныйтай холбоотой үйл явдал нь тэмцэл илүү хурц хэлбэрт шилжих вий хэмээн сэрэмжилж буй аж. Энэхүү тэмцэл нь цахим хуудас, тик токоор маш хурдтай дамжин олон нийтэд хүрсээр байна.
| ОХУ-д мянга мянган хүн Навальныйг суллахыг шаардаж, жагсаж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |