Европын хамгийн хуучин, ховор мотоциклийн цуглуулга бүхий “Ромбо Пасс” музейд өнгөрсөн шөнө гал гарсан байна. Тодруулбал, орон нутгийн цагаар үүрийн 04:40 цаг орчимд галын дохио дуугарч, гал сөнөөгчид Австри, Итали хоёрын хил дээр байрлах Альпийн нурууны Тиммельжоч даваанд байрлах тус музейд очсон боловч музей хэдий нь галд автсан байжээ. Музейд гарсан галын үеэр хүний амь нас хохирч, бэртэж, гэмтээгүй ч музейд хадгалагдаж байсан бүх ховор, содон мотоциклийн цуглуулга шатсан байна.
Ихэвчлэн “Sunbeam”, “Brough Superior”, “Zundapp” зэрэг 230 гаруй ховор, үнэтэй мотоциклийн цуглуулгатай уг музейг ихэр ах дүү Албан Шайбер, Аттила Шайбер нар 2016 онд байгуулсан юм. Одоогоор гал гарах болсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

| “Ромбо Пасс” мотоциклийн музейд гал гарч, ховор цуглуулгууд шатжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |