Олон нийтийн газар эхнэрээ хүчирхийлж, хэрцгийгээр зодож амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Казахстан Улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт прокуророос 20 жилийн хорих ял төлөвлөөд буй талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандик Бишимбаевын эхнэр 31 настай Салтанат Нукенова өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө ойрын төрлийн ресторанаас нас барсан байдалтай олдсон. Хохирогчийг олоход хэдийнэ амьсгал хураасн байсан бөгөөд талийгаачийн бие, нүүрэн дээр олон тооны хөхрөлт, няцралт байжээ. Улмаар Салтанат Нукенова амиа алдсан хэрэгт түүний нөхөр Куандик Бишимбаевыг буруутган сэжигтнээр татсан байдаг. Тэгвэл эхнэрээ хүчирхийлж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэгт буруутгагдаад буй Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт холбогдох шүүх хурал болжээ. Шүүх хурлын үеэр хэргийн газрын хяналтын камерын бичлэгүүдийг үзүүлсэн бөгөөд дүрс бичлэгт Куандык Бишимбаев нь эхнэр Салтанат Нукеноваг удаа дараа цохиж, өшиглөн, үснээс нь чирч байгааг харуулсан байна.

Ташрамд дурдахад, эхнэрээ хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсох дээрээ тулаад буй Казахстаны Засгийн газрын сайд асан Куандык Бишимбаев өмнө нь 2017 онд авлига, хээл хахуулийн хэргээр баривчлагдаж, 10 жилийн хорих ял сонссон ч өршөөлд хамрагдаж, суллагдсан нэгэн юм байна.

| Эхнэрээ хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Казахстаны сайд асанд 20 жилийн хорих ял төлөвлөжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |