Францын гүн ухаантан ба хэл судлаач Эмиль Литтре “микроб” гэсэн үгийг бодож олсон нь 1878 оны энэ өдөр явуулсан захидалд нь бичигдэн үлджээ. Францын эрдэмтэн Шарль Седийо түүнээс микро организмуудад таарах нэр бодож өгөхийг гуйсны хариуд уг нэршил үүссэн гэдэг.
Микро организмууд (микробууд) нь энгийн нүдэнд харагдахгүй хэтэрхий жижиг амьд организмуудын нийтлэг бүлэг юм. Тэдний ердийн хэмжээ нь 0,1 мм. Тэдний бүрэлдэхүүнд цөмгүй (прокариатууд, нянгууд, архей) организмууд ба вирус биш хэдий ч тусгай бүлэг болсон мөөгөнцөр ордог. Микроб нь голчлон нэг эсээс бүрэлддэг ч олон эст тааралдах нь бий. Тэднийг судладаг шинжлэх ухааныг микробиологи гэдэг. Микро организмууд нь ус, нэн ялангуяа халуун эх булагт, далайн ёроол, газрын гүнд ч байдаг. Микро организмыг анх 250 жилийн өмнө буюу бичил организмыг 160-200 дахин томруулдаг багаж хэрэгсэл гарсны дараа нээжээ. Микробын шинжлэх ухаанд Францын нэрт эрдэмтэн Луи Пастер ихээхэн хувь нэмэр оруулсан. Оросын эрдэмтэн Илья Ильич Мечников микро биологийн үндэслэгч нарын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.
Мөн 747 оны энэ өдөр Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.1616 оны энэ өдөр Алдарт одон оронч Галилео Галилейн дэлхий нарыг тойрдог тухайн үзлийг олон нийтэд заахыг Ромын католик сүмээс хориглов. 1815 оны энэ өдөр Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.1876 оны энэ өдөр Япон-Солонгосын хооронд байгуулсан гэрээний дагуу Япончууд тус улсад тусгай эрх дархтай болсон бөгөөд Япончууд гурван боомт нээж, худалдааг хянахаар санаархаж эхэлж байсан түүхтэй аж.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |