Шри Ланка Улсын Махар хотын хорих ангийн хоригдлууд үймээн гаргаж, зургаан хүн амиа алдаж, 52 хүн шархдаж, гэмтсэн талаар албаныхан мэдээлэв. Тодруулбал, коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбогдуулан хоригдлуудын зүгээс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, батлан даалтаар гаргах, хоригдох нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа юм. Учир нь, тус улсын хорих ангиудад вирус тархаж, 10 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Үймээнийг дарж, хүний амь хохирсон тус хэргийн талаар цагдаагийн байцаагч, төлөөлөгч Ажит Рохана “Дэг журам зөрчсөн энэ том үймээнийг удирдлагадаа авах гэж хүч хэрэглэсэн” хэмээжээ.
Орон нутгийн мэдээллийн агентлагууд хорих газарт их хэмжээний үймээн гарч, цэрэг, цагдаагийн хүчнийхэн үймээнийг дарах гэж галт зэвсэг ашигласан гэдгийг нотолсон юм. Одоогоор тус хорих ангид таван цагдаагийн баг нэмэлт хүчээр ирсэн бөгөөд байдал хэвийн байна гэж мэдээлжээ. Тус улсын бүхий л хорих ангид бослого, үймээн дэгдэж буй юм. Төлөөлөгч Ажит Рохана “Гэмтэж, бэртсэн иргэдийг ойролцоох Рагама эмнэлэгт хүргэсэн. Цар тахлын хэцүү цаг үед энэ мэтээр бослого үймээн гаргаснаар вирусийн халдварыг маш өргөн цар хүрээтэйгээр алдаж магадгүй” хэмээжээ. Шри Ланкад вирусийн зэрэгцээ хорих ангиудын бослого, үймээн идэвхтэй өрнөж байсан ч одоогоор түр зогсолтын байдалтай байгаа аж. Тус улсын нийслэл Колумби хотод хорих ангийн дээвэр дээр гарсан жагсаалаас хойш уг хэрэг хамгийн сүүлийнхээр бүртгэгдээд байна.

| Хорих газарт эсэргүүцэл гарч, зургаан хүн амиа алдлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |