Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Модон завод гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/ тус сумын харьяат иргэн 53 настай эмэгтэй Р 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад Ерөө голд осолдсон. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд 53 настай эмэгтэйн цогцсыг Ерөө голын мөсөнд наалдаж, хөлдсөн байдалтай байхад нь олжээ.
Тодруулбал, талийгаач эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ны 08:30 цагт эхлүүлж, Модон завод гэдэг газраас Ерөөгийн гүүр хүртэл завиар 50 км, голын эрэг дагуу явганаар 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:15 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна. Улмаар Ерөө сумын Экологийн цагдаагийн алба хаагч өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд тус сумаас урд зүгт 70 км зайд “Цагаан тохой” гэдэг газарт цогцос байгааг олж, Онцгой байдлын газарт мэдээлжээ. Ингэснээр гуравдугаар сарын 31-ний өдрийн 08:47 цагт Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, Ерөө голын мөсөнд наалдаж, хөлдсөн цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
| Ерөө голд осолдсон эмэгтэйн цогцсыг өчигдөр мөсөнд наалдаж, хөлдсөн байдалтай байхад нь олжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |