Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст сүүлийн дөрөв хоног 735 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Түүнээс зам тээврийн ослын шинжтэй 491 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, таван хүн амиа алджээ. Явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдөх хоёр, онхолдох нэг, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурав тус бүр бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.03.08-ны өдрийн 20.00 цагийн орчимд СХД-ийн 32 дугаар хороо Архангай салдаг уулзвараас эмээлт явах замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч мөргөж амь насын хохироосон.
2021.03.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн замд суудлын автомашины жолооч нь үл хөдлөх зүйл мөргөж, зорчигчийн амь нас хохирсон.
2021.03.10-ны 07.00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сум Баян-Айраг 2-р баг “Зүүн сайрын их худаг” гэх газар /сумын төвөөс хойш 21 км/ шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
2021.03.10-ны 02.00 цагийн орчимд Хөвсгөл аймаг Тариалан сум 1-р баг “Мандал 1-р баг” гэх газар /сумын төвд/ асфальтан замд суудлын 2 машин мөргөлдөж, жолооч А-н амь нас хохирсон.
2021.03.10-ны 13.00 цагийн орчимд Увс аймаг, Цагаанхайрхан сумын 1-р баг “Үзүүрийн булаг” гэх газар /сумын төвөөс баруун хойш 65 км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 271 зөрчил ирлүүлсний 172 нийслэлд, 99 орон нутагт тус тус бүртгэгдэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
| Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |