УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж, хорих ялаар шийтгэсэн. Уг хэрэг зургаан удаа шүүхээр орсон ч шийдвэрлэгдээгүй байгаа юм. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жилийн хорих ял авч, хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа Т.Чимгээтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уулзлаа. Энэ үеэр Т.Чимгээ хэвлэлд яриа өгсөн юм. Тэрбээр
“Анх намайг ариун цэврийн хэрэглэл байхгүй, агааржуулалтгүй, хорих өрөөнд есөн сар хорьсон. Дарамт шахалтад явсаар байгаад жил гаран хоригдсон. Тэд миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил долоон сар тарчлаан зовоож, тамлаж байсан. Жилийн дараа Төв аймагт хоригдож байхад том охин минь автомашины осолд орж, амиа алдсан. Би охиныхоо амиа алдсан хэргийг энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Үлдсэн үр хүүхдүүд минь таван жил долоон сар орон гэргүй байр хэсэж амьдарч байна”
гэв.
Түүнчлэн
“Намайг хэрэгт буруутай гэсэн нотлох баримт байдаггүй. Тэд Ц.Амгаланбаатарын үгийг л нотлох баримт болгосон. С.Зориг агсны амиа алдсан 1998 оны аравдугаар сард би Дорноговь аймагт ээж дээрээ байсан. Дорноговь аймагт гурван сарын турш байсныг минь нотлох баримт байгаа”
гэлээ.
| Т.ЧИМГЭЭ: Миний охин энэ хэрэгтэй холбоотойгоор амиа алдсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |