• Өнөөдөр 2026-03-20

Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагч амиа егүүтгэжээ

2021-02-19,   1624

       Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагч амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.

Бид уг хэргийн талаар ХХЕГ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайванаас тодруулахад

“Өчигдөр 11:40 цагийн үед Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Хөгжмийн тасгийн дарга, ахмад Н амиа егүүтгэсэн байдалтай олдсон. Уг хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө талийгаач Н албан ажлаасаа чөлөө авсан бөгөөд талийгаачийн цогцсыг цэргийн ангиас хоёр км гаруй зайнаас олсон. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй”

хэмээн мэдээлсэн юм.

 


Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагч амиа егүүтгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188