Талийгаач Э-ийн амийг аврах гэж оролдсон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагч, дэд ахлагч Б.Даваажав хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд талбайн баруун хэсгээс нэг хүн хашхирсан. Тэр хүнийг ажихад сэжиг бүхий санагдаад шалгахаар очиж явтал гэнэт гал асаад эхэлсэн. Би тэр хүнээс ердөө хоёрхон алхмын зайтай явж байсан юм. Чадахаараа галыг унтраах гэж хичээсэн боловч харамсалтай нь тэр хүний амийг аварч чадсангүй. Үнэхээр маш харамсалтай байна. Ойр хавьд явж байсан хэд хэдэн хүн надад ирж тусалсан. Талийгаач тухайн үед юу гэж хэлснийг би сайн сонсоогүй. Маш хурдан, хэдхэн секундын хооронд л болсон үйл явдал. Ямар ч гэсэн тэр хүнийг “аварчих юм сан” л гэж бодож албан үүргээ гүйцэтгэсэн. Миний биеийн байдал хэвийн байгаа. Түлэгдэж, гэмтсэн зүйл бараг байхгүй” хэмээлээ.
| Цагдаагийн алба хаагч Б.ДАВААЖАВ: Талийгаачийг аврах гэж хичээсэн ч чадсангүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |