Ховд аймагт хоёр хүн угаартаж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвд “Хүн нас барсан байна” гэх дуудлага өнөөдөр 15:00 цагт иржээ. Дуудлагын дагуу холбогдох албаныхан хэргийн газарт очиход тус сумын малчин нь эхнэрийн хамт осгосон байдалтай байжээ. Хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад нөхөр нь нас барж, эхнэрийнх нь биеийн байдал хүнд байсан аж. Амиа алдсан иргэн нь өмнөх өдөр нь угаартаж, улмаар осгосон болох нь тогтоогджээ. Тэд галаа түлж, зуухныхаа хаалтыг хааснаас болж угаартсан байж болзошгүй аж.
Одоогийн байдлаар талийгаачийн эхнэр сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ. Мөн талийгаачийн гэрийн зуухнаас хэд хэдэн чулуу гарч ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв. Талийгаач нь Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн малчин юм байна. Тэднийх сумын төвөөс 10 километр орчмын зайтай амьдардаг байжээ. Одоогоор тус сумын хэсгийн төлөөлөгч үзлэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
| Ховд аймгийн малчин угаартаж, амиа алджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |