Ховд аймгийн Мянгад суманд энэ сарын 7-8 шилжих шөнө 53 настай Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, охиноо Говь-Алтай аймаг руу хичээлдээ явсан хойгуур нь зээ охиноо санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийг тус аймгийн цагдаа нар шалгаж байгаа аж.
Энэ талаар Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Ц.Булганбаатар “Зээ охиноо малын тэжээлээр дарж хөнөөсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн газар албан ёсоор бүртгэгдээгүй. Харин дээрх хэрэг гарсан байж болзошгүй мэдээллийн дагуу цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн буюу өвөө, эмээ нь үгсэн тохиролцож, хоёр сартай зээгээ малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөгөөд, цогцсыг оршуулчихсан байсныг цагдаа нар илрүүлсэн. Зээ охиноо санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, хойшлуулшгүйгээр баривчилсан. Талийгаач охин өвөө, эмээтэйгээ амьдардаг байсан юм билээ. Хүүхдийн ээж нь оюутан, эцэг нь өөр газар ажиллаж, амьдардаг байсан” гэлээ.
| Ц.БУЛГАНБААТАР: Хоёр сартай зээгээ өвөө, эмээ хоёр нь тохиролцож, малын тэжээлээр дарж, хөнөөсөн нь тогтоогдсон |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |