Эмэгтэйчүүдийн хорих ангийн гурван давхраас хоёр залуу унаж, гэмтсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэйчүүдийн баривчлах байрны гурван давхраас 18, 20 настай хоёр эрэгтэй энэ сарын 9-нд унаж, бэртжээ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байрнаас энэ сарын 9-нд С.Т, Н.Н нар цонхоор оргон зайлахыг завдахдаа унаж бэртсэн. Тухайн үед тус байрны алба хаагч Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгснөөр дээрх этгээдүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байна. Одоогийн байдлаар баривчлагдсан этгээдүүдийн биеийн байдал хэвийн байна.
С.Т, Н.Н нар есдүгээр сарын 23-нд газ үнэрлэн мансуурч, иргэн Э-ийн гар утасны дэлгэцийг хагалж, биед нь хохирол учруулахгүйгээр халдсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоног саатуулагдах шийтгэл эдэлж байсан” гэлээ.
| ШШГЕГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН: Т, Н нар газ үнэрлэж, мансуурсан хэргээр саатуулагдаж байхдаа оргохыг завдаж, бэртсэн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |