• Өнөөдөр 2026-03-20

Цахим тоглоомын газар нууцаар ажиллуулж байсан гэмт хэргийг илрүүлжээ

2020-11-13,   1159

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн, хөл хорионы хатуу дэглэмийн энэ үед цахим мөрийтэй тоглоомын газар нууцаар ажиллуулж, иргэдийг олноор цуглуулж, тоглуулж байсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 
 
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар нууцаар ажиллаж, 10 гаруй хүн тус газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлсэн байна. Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийн дунд олны танил хүмүүс байсан гэх бөгөөд одоогоор И, Х, Т нарын бүлэг этгээдийг мөрдөн шалгаж байгаа аж.
 
Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17-д заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах",  бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцох юм. 

Цахим тоглоомын газар нууцаар ажиллуулж байсан гэмт хэргийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188