Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангиас хоёр хоригдол наймдугаар сарын 8-нд оргосон. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харьяа 423 дугаар хорих ангиас оргосон хоригдол А.Мөнхбат, Г.Сумъяабазар нар ногооны талбайгаас оргосон байдаг. Тэд Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат аж. А.Мөнхбат нь Сүмбэр багийнх бол Г.Сумъяабазар нь Хангал багийн харьяат гэнэ. Тэд малчин айлын хүүхдүүд бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж, Өршөөлийн хуулиар суллагдаж байжээ. Харин Архангай аймгийн цагдаагийн газар, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид 01:00 цагт хоригдол А.Мөнхбатыг Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Хоригдол өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэнтэйгээ холбогдсон эсэхийг түүний ээж Х-ээс тодрууллаа. Тэрбээр “Хүү минь надтай нэг ч удаа холбогдоогүй. Оргосон гэж сураг сонсогдсон. Манайхаар цагдаа нар ирж, хүүг минь хайсан. Би хүүгээ амьд эсэхийг мэдэхгүй хэцүү байна. Хүүг минь баривчилсан бол ээжтэй нь уулзуулаарай гэж цагдаагийн байгууллагынхнаас хүсэж байна” гэлээ.
| ОРГОСОН ХОРИГДОЛ А.МӨНХБАТЫН ЭЭЖ Х: ХҮҮ МИНЬ НАДТАЙ НЭГ Ч УДАА ХОЛБОГДООГҮЙ. ХҮҮГИЙНХЭЭ АМЬД ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |