Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойг угтаж “Эрдэнэтийн бал-2022” бүжгийн уламжлалт XXVI наадам амжилттай дуусч, шилдгүүдээ шалгаруулжээ. Энэхүү наадмыг Бүжгийн спортын төвийн бүсийн “Оюу” холбооны тэргүүн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, МУСТА Даваагийн Ганчулуун анх санаачилсан бөгөөд энэ жил 26 дахь жилдээ Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос зохион байгууллаа. Орхон аймгийн ахмад, залуучуудын хамтлагууд оролцсон тус наадамд Эрдэнэт үйлдвэрийн нийт бүтцийн нэгжийн 18 хамтлагийн 300 гаруй бүжигчин формейшн болон үндэсний цэнгээнт бүжгийн төрлөөр авьяас чадвараа уралдуулан өрсөлдлөө. Үндэсний цэнгээнт бүжгийн “Алтан үе” ангилалд МУСТА Д.Орломсүрэн ахлагчтай “Мөнхийн залуу нас”, “Ахмад настан” ангилалд “Солонго” клубийн дэргэдэх, МУСТА Х.Оюунцэцэг ахлагчтай “Лидер” хамтлаг тэргүүн байр эзлэв. “Ажилчин ахмад” ангилалд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Б.Энхболд ахлагчтай “Цахим” хамтлаг, “Ажилчин залуус” ангилалд Спорт цогцолборын Г.Мөнхчимэг ахлагчтай “Хангарди” хамтлаг тус тус тэргүүн байрт шалгарлаа. Мөн Формейшн бүжгийн төрлийн “Оюутан залуус” ангилалд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Smile”, “Ажилчин залуус” ангиллын Гран при шагналыг Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс”, тэргүүн байрт Засвар механикийн заводын “Залуус” хамтлаг шалгарсан байна.
| “Эрдэнэтийн бал” бүжгийн наадам болжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |