Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд есөн настай дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэргийг хаалттай шүүлээ. Хэрэг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр гарсан юм. Шүүх хурал өмнө нь зарлагдсан ч шүүгдэгч М.Баттулга өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үед согтуу байсан бөгөөд өмнө нь талийгаачийг байнга зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргалаа.
М.Баттулга нь талийгаачийн ээж Б-тэй 2016 оноос хойш хамтран амьдарч байсан. Хоёр дагавар охин, бие давхар эхнэр, өөрийн төрсөн 2.8 настай хүүтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод амьдардаг байв. М.Баттулга нь 1984 онд төрсөн 36 настай. Тэрбээр бүрэн дунд боловсролтой бөгөөд “Оюу-Толгой” компанид гэрээт ажилчин байгаад гурван жилийн өмнө ажлаасаа гарч, Улаанбаатар хотод барилгын засал чимэглэл хийдэг байжээ. Ажилгүй үедээ архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг байсныг бид өмнө нь мэдээлж байв. Энэ тухай эндээс уншина уу.
| Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад 20 жилийн ял оноолоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |