УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, Булган аймагт очиж, уулзалт зохион байгуулжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчсон байна. Ингээд дөрөвдүгээр сарын 30-ны 01:30 цагт Булган аймгийн постоор нэвтэрч, Хутаг-Өндөр сум руу явсан аж. Ингэхдээ аймаг, сумын Онцгой комисст мэдэгдээгүй гэнэ. Харин эргүүлд гарч байгаа алба хаагчдад “Албан томилолтоор явж байна. Хаврын тариалалтын цаг эхэлж байгаа учир хүмүүстэй уулзана” гэж хэлжээ.
ЭНЭ ТАЛААР БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АРИУН-ЭРДЭНЭЭС ТОДРУУЛАХАД “УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ирж, тусгаарлалтын дүрэм зөрчсөн нь үнэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баяннуурын постоор нэвтэрч, Хутаг-Өндөр сумын чиглэлд явсан байна лээ. Энэ талаар надад болон аймгийн Онцгой комисст мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Хутаг-Өндөр суманд нэг хоноод, тавдугаар сарын 1-нд аймгийн төвд ирсэн гэсэн. Голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдийг долоо хоног гэрт нь тусгаарлаж байгаа. Мөн хүндэтгэн үзэх дөрвөн шалтгаантай иргэдийг л аймгаас оруулж, гаргаж байгаа. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ бүгдийг зөрчиж, ногоон бүс нутгаар чөлөөтэй зорчсон байна. Эрүүл мэндийн төвөөс тандалт судалгаа авч, шинжилгээнд хамруулах гэсэн боловч утсаа авахгүй байгаа” гэлээ.

Булган аймгийн төвд өнөөдөр коронавирусийн халдвар илэрчээ. Ж.Бат-Эрдэнэ гишүүн болон түүний туслах, жолооч нар халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал болсон байж болзошгүй аж. Үүнтэй холбоотойгоор жолоочоос нь коронавирус илрүүлэх шинжилгээ авсан талаар эх сурвалж мэдээлэв. ЭНЭ ТАЛААР ТУС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА С.НАРАНТУЯАГААС ТОДРУУЛАХАД “Нэгдсэн эмнэлгийн эмчээс халдвар илэрсэн. PCR шинжилгээгээр хариу нь баталгаажсан. Үүнтэй холбоотойгоор бид хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Халдвар илэрсэн эмчийн ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээ авч, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний туслахаас шинжилгээ авч, тусгаарлаагүй байна” гэлээ.
Мөн Ж.Бат-Эрдэнэ гишүүн Хутаг-Өндөр суманд 20 орчим хүнийг хамарсан уулзалт зохион байгуулсан гэх мэдээлэл бий. Тус уулзалтад Орхон, Булган аймгаас хүмүүс очиж, оролцжээ. ЭНЭ ТАЛААР ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА П.ЛХАГВА-ОЧИРООС ТОДРУУЛАХАД “УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг суманд ирснийг мэдээгүй. Постоор нэвтэрсэн иргэдийн бүртгэлд байгаагүй” гэв.
| УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНИЙН Булган аймагт зохион байгуулсан уулзалтын үеэр коронавирус тархсан гэв үү |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |