УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж, хорих ялаар шийтгэсэн. Уг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жилийн хорих ял авч, хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа Т.Чимгээтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар очиж уулзсан билээ. Энэ уулзалтын үеэр ял эдэлж буй Т.Чимгээ сэтгүүлчдийн асуултад хариулж, С.Зориг агсны хэрэгт холбоогүй, зөвхөн Ц.Амгаланбаатарын үгээр тэднийг ялласан тухай хэлсэн юм.
Уг уулзалтын дараагаар олон нийтийн сүлжээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж, иргэд эсэргүүцлээ илэхийлж байв.
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “Би маш нууцын зэрэглэлтэй хэргийн материалтай танилцаж, түүн дээр гарын үсэг зурсан хүн. Ямар нэгэн байдлаар хэргийн материалыг бусдад дэлгэх, ярих, нээх боломжгүй. Ийм учраас гарын үсэг зурсан шүү дээ. Хэрэв би хэргийн талаар яривал өөрөө Эрүүгийн хариуцлага хүлээх болно. Одоо бол миний өмгөөлж буй Б.Содномдаржааг суллах боломжгүй” хэмээн үүнээс өөрөөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
| Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.ОЮУНЧИМЭГ: Миний үйлчлүүлэгч Б.Содномдаржааг суллах боломжгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |