Өнгөрсөн амралтын өдрөөр буюу нэгдүгээр сарын 23-ны 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Хужиртын даваа гэх газар шороон замд "Toyota prius" маркийн автомашин онхолдож, машинд зорчиж байсан хоёр хүний амь эрсэджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Далайн-Элбэрэлт эрүүл мэндийн төвийн эмч 30 настай, эрэгтэй А, 30 настай, эмэгтэй Ц нар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалж "Тухайн үед автомашинд таван зорчигч байсан бөгөөд гурван хүн нь хүнд гэмтсэн. Бүгд эмнэлгийн байгууллагын ажилчид байсан" гэх мэдээллийг өгөөд байна. Уг ослыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд "Осол юунаас болж гарсан эсэхийг хараахан тогтоогоогүй байна" хэмээн мэдээлсэн. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

.png)
| Хөвсгөл аймагт зам тээврийн осол гарч, хоёр эмч амиа алджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |