Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байсан “Орчлон” сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлогод орж, биеийн байдал нь хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
“Орчлон” сургуулийн зүгээс уг асуудлыг ихэд нууцалж, эмнэлгийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан байж болзошгүй ажээ. Хүүхдүүдийн биеийн байдал хүнд өчигдөр орой ХӨСҮТ-д хүргэгдсэн гэнэ.
Бид энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Найрамдал зусланд амарч байгаа 400 гаруй хүүхдээс тандалт, судалгаа авч байна. ХӨСҮТ-д өчигдөр дуудлага ирж, манайхаас эмнэлгийн баг томилж, Найрамдал зусланд ажилласан. Одоогийн байдлаар 32 сурагч, багш эмнэлэгт хэвтэж, шаардлагатай эмчилгээг хийлгэж байна. Мөн зарим сурагчийг гэрээр нь эмчилж, ажиглалт хийж байгаа. Хордлогод өртсөн хүүхдүүд нь “Орчлон” сургуулийн ахлах ангийн сурагчид юм байна лээ. Хэзээнээс эхэлж шинж тэмдэг илэрсэн, ямар хоол идсэн зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. 24 цагийн хугацаанд судалгааны дүн гарна. Өчигдөр орой л манайд дуудлага ирсэн. Хүүхдүүдийн биеийн байдал хүнд, хөнгөн байгаа” гэв.
| ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа: Найрамдал зусланд амарч байсан “Орчлон” сургуулийн 32 сурагч, багш хоолны хордлогод орж, эмнэлэгт хэвтэж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |