Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд амьдардаг айл гал алдаж, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын иргэн Б нь гал түлэхдээ шатахуун ашиглаж, эхнэр, хүүхэд нь гэртэйгээ шатаж, эндсэн байж болзошгүй байна. Энэ талаар тус сумын ЗДТГ-ын дарга Н.Мөнхбаяраас тодруулахад, “Манай сумын V багийн малчин Ж.Б-ийн гэрт гал гарч, эхнэр, хүүхэд нь нас барсан. Сумын төвөөс есөн километрийн зайтай байдаг учраас тусламж авч чадалгүй гэр нь шатаж, эхнэр, хүүхэд нь эндсэн. Галын дүгнэлт одоогийн байдлаар гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.
Харин Цагаан-Уул сумын V багийн Засаг даргаас уг хэргийн талаар тодруулахад, “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Иргэн Б-ийнх өвөлжөөндөө ганц гэрээрээ өвөлжиж байсан. Гал нэгдүгээр сарын 8-ны 23:00 цагийн үед гарсан гэсэн. Гэрийн эзэд галаас гурван хүүхдээ гаргаад, эхнэр нь нэг хүүхдээ авах гэж гэр рүү ороод эргэж гарч ирээгүй гэсэн. Гэрийн эзэн нь хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй, хоёр хөл, гар нь түлэгдэж, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүүхдийн хувьд өвөө, эмээтэйгээ байгаа” гэлээ.
| Гурван хүүхдээ авраад, бага хүүхэдтэйгээ шатаж, амиа алджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |