УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт дахин холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 20 настай оюутан охиныг хүчирхийлэхийг завдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн есдүгээр сарын 19-нд гарсан байдаг.
Бусдыг хүчирхийлэхийг завдсан гэх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбодож, тодрууллаа.
-Танд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй манай сайтад хандаж мэдээлэл өгсөн. Та ийм хэрэгт холбогдсон нь үнэн үү. Тухайн үед юу болсон талаар тодруулж болох уу?
-Наад эмэгтэй чинь хуулийн байгууллагад хандсан байна лээ. Хууль хяналтын байгууллагаар олон сар шалгуулж, хэрүүл тэмцэл хийсэн. Түүний гомдол, мэдээллээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, дүгнэлт нь гарсан гэсэн.
-Ямар дүгнэлт гарсан юм бэ?
-Ямар дүгнэлт гарсныг би сайн мэдэхгүй байна. Би хэргийн материал, дүгнэлттэй танилцаагүй. Эмнэлэгт хэвтэж байгаа учраас байцаагчтайгаа очиж уулзаж чадахгүй байгаа. Удахгүй эмнэлгээс гараад хэргийн материалтай танилцана.
-Хуулийн байгууллага хэргийг хаах санал гаргасан юм уу?
-Манай өмгөөлөгч нүүрсний хулгайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод явж байгаа учраас завгүй байгаа. Энэ хэрэгтэй танилцаж амжихгүй байна гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) шүүх хурал нь хойшилсон учраас энэ долоо хоногтоо багтаад хэргийн материалтай танилцах байх” гэсэн юм.
Хохирогч гэх эмэгтэйн ярилцлагыг энд дарж уншина уу. https://ergelt.eccold.top/news/59/single/39966
| УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА: НАДАД ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН ГЭХ ЭМЭГТЭЙН ГОМДЛООР ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АЖИЛЛАЖ, ДҮГНЭЛТ ГАРГАСАН ГЭСЭН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |