Цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашины жолооч зам тээврийн осол гаргажээ. Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 17-ны өглөө Хэнтий аймгийн төвөөс Дорнод аймгийн Матад суманд байрлах хилийн 0306 дугаар анги руу хөдөлсөн автомашин замын хажуу руу унаж, зорчигчид гэмтжээ.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн мэргэжилтнээс тодруулахад “Цэргийн албанд татагдсан залуусыг ангид нь хүргэж өгөхөөр явж байсан машин осолдсон нь үнэн. Машин өнхрөөгүй, замын хажуу руу унасан гэсэн. Автомашинд цэргийн албанд татагдсан 17 залуу зорчиж явсан юм билээ. Үүнээс зургаа нь бэртэл авсан байж болзошгүй учир Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт нарийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу гарсан бөгөөд ноцтой гэмтэл, бэртэл авсан хүн байхгүй. Хөл, гар нь хугарч, ясны гэмтэл авсан хүн байхгүй. Цэргийн албанд татагдсан залуусын ар гэрийнхэнд мэдэгдсэнээс заримынх нь аав, ээж Хэнтий аймагт очсон байгаа" гэлээ.
| ХХЕГ: ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСЫГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ОСОЛДСОН НЬ ҮНЭН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |