Туул голын эргийн дагуух тохижилтын ажлын зураг төсөл нь стандарт, норм дүрэмд нийцэхгүй, алдаа дутагдал их байгаа нь бүтээн байгуулалтын явцад хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа тул ажлын зургийг дахин боловсруулахаар болжээ.

Нийслэлийн Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар батлагдсан зураг төсөвтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, АСЕМ вилла хотхоны баруун хойд талд Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Уг ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер тохижилтын ажил хийгдэх талбай болон батлагдсан зураг төсөвтэй танилцаж газар дээр нь ажиллажээ.

Боловсруулж батлуулсан зураг төсөл нь стандарт, норм дүрэмд нийцэхгүй, алдаа дутагдал маш их байгаа нь бүтээн байгуулалтын явцад хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа тул ажлын зургийг дахин боловсруулж Нийслэлийн Хот байгуулалт судалгааны институт ОНӨААТҮГ, зураг төсөл боловсруулалтанд хяналт тавьж ажилласан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, зураг төслийг баталсан Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газруудад тохижилтын ажлын зургийн иж бүрдлийг нэг бүрчлэн дахин хянах, ажлын тоо хэмжээг зөв гаргах, чанар стандартад нийцсэн бараа материал сонгох талаар онцгой анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

| Туул голын эрэг дагуух тохижилтын зургийг дахин боловсруулахаар болжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |