ГЕГ-аас 2022 оны эхний долоон сарын гадаад худалдааны гүйцэтгэлийг танилцуулав.
Оны эхний долоон сард экспортод 6.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нийлүүлсэн нь өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад 36.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүний 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа юм.
2022 оны эхний долоон сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 88.8 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 86 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д тус тус экспортолсон. Харин гадаад руу нийлүүлсэн нийт эрдэс бүтээгдэхүүний 5.5 тэрбум ам.доллар буюу 85.5 хувь, сувд, үнэт бөгөөд хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу найм хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам. доллар буюу 4.8 хувийг тус тус эзэлсэн нь нийт экспортын дүнгийн 98.4 хувийг эзэлжээ.



| Монгол Улс дэлхийн 59 оронд бараа экспортолсноос 84.2 хувь нь БНХАУ руу гарчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |