Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад байна.
Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэлд халдварын “Улбар шар” түвшинд шилжүүлэх, Улсын онцгой комиссын 01 дүгээр тогтоолд заасны дагуу коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын бууруулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Гэтэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн автомашины зогсоолын талбайд Ардчилсан намын ээлжит бус их хурал зохион байгуулж, 250-300 иргэнийг нэг дор цуглуулсан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Арга хэмжээг УОК-ын Шуурхай штаб, нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабуудаас хурал, цуглаан хийх зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд тус арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр хууль, тогтоомжийг зөрчсөн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид 12 цагийн орчим албадан тараасан. Хууль, тогтоомж зөрчиж явуулсан тус арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулж шаардлагатай бусад халдвар хамгааллын арга хэмжээг цаашид авч ажиллана.
| Ардчилсан намын ээлжит бус хурлыг албадан тараалаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |