Шүүгч, АТГ-ын ажилтан зэрэг хүмүүстэй холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тус бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. "Энэ оны хоёрдугаар сарын 20-нд Баянзүрх дүүрэгт байрлах нэг байрны орцны бичлэг цахим орчинд цацагдаад байгаа.
Энэ бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий шүүгч, албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагаас дагасан, тагнасан, мөрдсөн байж болзошгүй байна. Энэ Эрүүгийн тухай хуулийн 21.13-т заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн байгаа юм. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар өмгөөлөгч нарын зүгээс Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаж байна. Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд амралтын өдрүүдэд ажлын бус цагаар гэрээс нь баривчилж, олон цагаар байцаасан байна. Ингэхдээ хэрэгт холбогдуулан эрүү шүүлт тулгасан байж болзошгүй байгаа. Энэ талаар гомдол гаргаад байна. Бичлэгт дурдагдсан эмэгтэйчүүдийг ингэж хүч хэрэглэн байцаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13 дахь халдашгүй дархан эрхийг зөрчсөн байж болзошгүй. Мөн орцны бичлэг үзээд тухайн хүмүүсийн нэр хүндийг зохион байгуулалттайгаар гутааж байгаа нь хүний эрхийн тунхаг болон олон улсын факт, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчжээ.
| "Бичлэгт гарсан шүүгчид, эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллага нууцаар тагнасан байж болзошгүй" |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |