АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Энэ үеэр Говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад АН-аас нэр дэвших хүсэлтээ өгсөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгүүлчидийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Сонгуулийн ерөнхий хорооноос баталж өгсөн үнийн тариф гэж байдаг юм байна. Тэр нь тэрбум 300 сая төгрөг гэж ойлгосон. Албан ёсны нэр дэвшиг болохоор хандивын эрх нээгддэг юм билээ. Тэр үед л хандиваа цуглуулна даа, надад бол мөнгө байхгүй. Би ер нь үзэл бодол, хэлсэн үг, хийсэн ажлаасаа няцаж, урваж яваагүй. Улс төрд урваж байгаа хүмүүсийг л байхгүй болгоё гэж бодож байна. Ер нь урвалт гэдэг намаас урвах биш үзэл бодол, үндэсний эрх ашиг, төрийн эрх ашиг, мөрийн хөтөлбөрөөсөө урвахыг урвалт гэнэ. Тэр урвагч нартай тэмцэнэ. Говийн бүсэд нийт горилогч нар бол 14. Одоо долоо нь тунаж үлдэнэ. Л.Гантөмөр даргатай зөвлөлдөхгүйгээр би нэр дэвшлээ гэж горилогчдын тоонд багтана гэж байхгүй шүү дээ. Би хэтэрхий орой “нэр дэвшье” гэдэг саналаа өгсөн учраас судалгаанд орж амжаагүй. Одоогоор нэр дэвшилт эцэслээгүй байна. Эрх мэдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оролцсон хүмүүс нэр дэвших ёсгүй. Бүгд энийг л хүсэж байна. 2024 оны сонгуульд сэтгүүлч нар олноороо дэвшээсэй гэж бодож байна. Одоогоор дөрвөн сэтгүүлчийн нэр яригдаж байгаа. Хэвлэл мэдээллийн орон зайгүй болсон энэ үед сэтгүүлчид ямар их шахалтад байдаг билээ, яаж биднийг мөнгөөр худалдаж авахыг оролддог билээ. Үгэнд ор, үгэнд орохгүй бол худалдагд, худалдагдахгүй бол шоронд ор гэдэг. Миний хувьд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй бол цаазаар авсантай адил.
| Л.МӨНХБАЯСГАЛАН: Эрх мэдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оролцсон хүмүүс нэр дэвших ёсгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |