Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар өвөлжилт, малчдын нөхцөл байдлын талаарх багц асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг салбарын сайд нар танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Улсын төсөь, аймаг орон нутгийн төсөв, давсан орлогод зохицуулалт хийх замаар ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгон үнэ төлбөргүй хүргэх өгөхөөр шийдвэрлэлээ. 14 аймгийн 111 суманд, төмөр зудтай байгаа сум бүрт 150 тонн тэжээлийн будаа, цагаан зудтай байгаа сум бүрд 75 тонн тэжээлийн будааг хүргэх ажлыг зохион байгуулна. Нэг малчин өрхөд дунджаар 250 кг-ын тэжээлийн будаа хүргэж өгөх тооцоо гарч байна. Хоёрдугаар, Улсын нөөцөөс таван тэрбум төгрөг гаргаж малчин өрхөд хоол хүнс хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. 111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа" гэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад дэмжлэг болгон тараана |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |